Өчигдөр/2022.03.26/ Украины баруун хэсгийн Львов хот пуужингийн хүчтэй цохилтод өртсөн. Үүнээс өмнө ОХУ Украины зүүн хэсэгт дайралтаа эрчимжүүлж байсан ч гэнэт ийнхүү баруун хэсгийн Львовт цохилт өгсөн нь АНУ-ын ерөнхийлөгчид өгсөн "сануулга" гэж үзэж байна.
Тодруулбал, уг өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Польшид айлчилж байжээ. Энэ талаар Львов хотын дарга Андрей Садови “Өнөөдрийн цохилтоороо түрэмгийлэгчид Польшид байгаа ерөнхийлөгч Байденд мэндчилгээ дэвшүүлэхийг хүссэн” гэжээ. Львов хот нь Польшийн хилээс ердөө 70 км-ийн зайд оршдог юм.
Эх сурвалж: BBC