Байнгын хороод хуралдахгүй

Байнгын хороод хуралдахгүй

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Мөн өнөөдөр /2019.10.01/ хоёр ч байнгын хороо хуралдахаар төлөвлөөд байсан юм. Байнгын хороод Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч МАН, АН-тай болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсэг яг одоо УИХ-ын даргатай зөвшилцөх уулзалт хийж байна.

Хоригийн асуудлаар зөвшилцсөний дараа байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх юм байна.