"Гар утсаараа яриулаач" хэмээн бусдын гар утсыг авч зугтсан этгээдийг илрүүлжээ

"Гар утсаараа яриулаач" хэмээн бусдын гар утсыг авч зугтсан этгээдийг илрүүлжээ

“Танихгүй хүн миний гар утсыг аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны есдүгээр сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
 
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Т"-ийн Samsung маркийн гар утсыг үл таних этгээд “Утсаараа яриулаач” хэмээн гуйж авч, зугтсан байна. Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн хохирогчийн гар утсыг буцаан олгож, хохирлыг барагдуулжээ. Иймд иргэд ямар ч үед сонор сэрэмжтэй байх, гар утсанд банкны аппликейшн, цахим хаяг зэрэг хувийн мэдээлэл хадгалагддаг тул бусдад дамжуулахгүй байж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.



Өнөөдөр үхэр өдөр

5 цагийн өмнө