Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн гурван атомашинтай жижиг цуваа Орос, Украины талуудаас аюулгүй байдлын баталгаа авсны дараа бүслэгдсэн энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, туслах зорилгоор Мариуполь хот руу өнөөдөр /2022.04.01/ хөдөлжээ. Улаан загалмайн нийгэмлэгээс Мариуполь руу хийж байгаа энэхүү ажиллагаагаа "маш чухал" гэж тодорхойлсон бөгөөд Оросын цэргүүд тасралтгүй бөмбөгдсөн тус хотод хэдэн арван мянган хүн бүслэгдсэн хэвээр байгаа юм.
Эх сурвалж: BBC