Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр /2022.04.02/ мэдээлэл хийх үеэрээ, “Оросын цэргүүд Украины хойд нутгаас "аажуухан боловч мэдэгдэхүйц" хөдөлж байна” гэж мэдэгджээ.
Тэрээр, “Эзлэн түрэмгийлэгчид манай улсын хойд хэсгээс цэргээ татаж байна. Татаж авах нь удаан боловч мэдэгдэхүйц гарч байна. Харин бид урагшилж, болгоомжтой хөдөлж байна. Мөн энэ нутагт буцаж ирсэн хүн бүр маш болгоомжтой байх ёстой. Хуучин шигээ хэвийн амьдралдаа эргэж орох боломжгүй хэвээр байна. Та хүлээх хэрэгтэй. Газар нутгаа чөлөөлөхийг хүлээ” гэжээ.
Мөн В.Зеленский “Манай улсын зүүн хэсэгт байдал туйлын хүнд хэвээр байна. Оросын цэргүүд Донбасст, Харьковын чиглэлд хуримтлагдаж байна. Тэд дахин хүчтэй цохилт өгөхөөр бэлтгэж байна. Харин бид илүү идэвхтэй хамгаалалтад бэлдэж байна” гэжээ.
Эх сурвалж: CNN