Ирэх тавдугаар сард сарны бүтэн хиртэлт тохионо

Ирэх тавдугаар сард сарны бүтэн хиртэлт тохионо

Ирэх тавдугаар сарын 15-16-ны шөнө сарны бүтэн хиртэлт тохиох талаар НАСА мэдээллээ. Сарны хиртэлт Өмнөд болон Хойд Америкийн нутгаар бүтэн, Баруун болон төв Европ, Африкийн нутгаар хагас харагдах бөгөөд 80 минут үргэлжлэх аж.

2022 онд хоёр удаа сар хиртэлт тохионо. Нэг нь дээр дурдсан хугацаанд тохиох бол нөгөө нь 11 дүгээр сарын 8-нд тохиох юм. Уг бүтэн хиртэлт Хойд Америк, Өмнөд Америкийн баруун хэсэг, Зүүн Ази, Их далайн тивд харагдах юм байна. 

Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл. Тодруулбал, нар, дэлхий, сар гэсэн дарааллаар нэг шугаманд давхцах, нэг шугаманд орох үед хиртэлт ажиглагддаг. 

Эх сурвалж: News-Gazette