Улаанбаатарт 9 градус дулаан байна

Улаанбаатарт 9 градус дулаан байна

Өнөөдөр\2022.04.05\ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө Дархадын хотгор, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 1-6 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна, өдөртөө 7-9 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.