Утаажилтын бүсээс 177 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Утаажилтын бүсээс 177 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч гуравдугаар сарын 11-ээс энэ сарын 04-нийг хүртэл хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 93 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 177 иргэнийг гаргаж, хоёр тэрбум төгрөгийн өмч хөрөнгийн авран хамгааллаа. Мөн ногоон бүсэд хяналт, шалгалт хийж байгаа хөдөлгөөнт эргүүлийн хамтарсан багийнхан 15 удаагийн өнжмөл шар өвсний түймрийг унтрааж ажилласан юм. Он гарсаар өнөөдрийг хүртэл ахуйн гал түймрийн 632, ой, хээрийн түймрийн нэг, аврах ажиллагааны 35 буюу нийт 668 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.8 хувиар өсчээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.