ВИДЕО: “Бугын эвэр түүхийг хориглосон” Б.Бат-Эрдэнийн тушаалд "тал, хээрт унасан эвэр" ч хамаарч, худалдан авалт нь далд хэлбэрт шилжжээ

ВИДЕО: “Бугын эвэр түүхийг хориглосон” Б.Бат-Эрдэнийн тушаалд "тал, хээрт унасан эвэр" ч хамаарч, худалдан авалт нь далд хэлбэрт шилжжээ

Байгаль орчин, аялал жуучлал /БОАЖ/-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ оны гуравдугаар сарын 15 /2022.03.15/-ны өдөр бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаал гаргажээ. Тодруулбал, тэрбээр ойн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглосон байна.  

Харин түүний энэхүү "судалгаагүй шийдвэр"-ээс болж, бугын эвэр худалдан авах нь далд хэлбэрт шилжиж, үнэ нь буурах, тал хээрт унасан бугын эврийг ч малчид авах боломжгүй болгосон талаар бид Төв аймгийн нутгаас дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 

ВИДЕО: 

 

Б.Бат-Эрдэнийн тушаал. 2022.03.15

-ӨНГӨРСӨН ЖИЛ 35-40 МЯНГАН ТӨГРӨГ БАЙСАН БУГЫН ЯАСАН ЭВЭР Б.БАТ-ЭРДЭНИЙН ТУШААЛ ГАРСНААС ХОЙШ ҮНЭ НЬ НЭГ ДАХИН ХЯМД БОЛЖЭЭ-

Тодруулбал, Буга нь жил бүрийн гурав, дөрөвдүгээр сард ясан эврээ хаядаг байна. Ингэхдээ зөвхөн уулын ой, модонд л хаягддаг гэж бидний ойлгодог бугын эвэр нь малчдын малын бэлчир, гол усны дэргэд, тал хээрийн бүсэд ч хаягддаг ажээ. Иймд Б.Бат-Эрдэнэ сайдын тушаал "тал хээрт хаягдсан бугын эвэр"-ийг үнэгүйдэхэд хүргэжээ. Тухайлбал, уулын ар хормойгоор бэлчээрлэдэг буга нь хүн, малын хөл татарсан үед тал руу бууж ус ууж явахдаа эврээ хаях нь элбэг байдаг аж. Тиймээс ч малчид малдаа явахдаа бугын эвэр олж, түүнийгээ зарж борлуулан амьдрал ахуйдаа нэмэр болсоор иржээ.

Гэтэл БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн сард ойн түймрээс сэргийлэх зорилгоор бугын эвэр түүж, бэлтгэхийг хориглосон нь малчдад ГАЙ, ченж нарт ОЛЗ болоод байгаа ажээ.

Бугын эвэр түүхийг хориглосон тушаал гарсан тул ченжүүд бугын эврийг нууцаар, хямд үнээр худалдан авах болсон байна. Тодруулбал, өнгөрсөн жил нэг кг бугын эвэр 35-40 мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил Б.Бат-Эрдэнийн тушаал гарч, хориглосон гэх нэрийдлээр 20 орчим мянган төгрөгөөр худалдан авах болжээ.

Тал хээрт унасан бугийн эвэр. 2022.04.03

-БУГЫН ЭВЭР ТҮҮХИЙГ ХОРИГЛОСОН САЙДЫН ТУШААЛ ГАРСАН Ч ЧЕНЖҮҮД НУУЦААР, ХЯМД ҮНЭЭР ХУДАЛДАН АВЧ ЭХЭЛЖЭЭ-

Үүнийг ч Төв аймгийн малчид хэлж байна. Тэд “БОАЖ-ын сайд бугын эвэр түүхийг хориглосон гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ малчдын хувьд зориудаар бугын эвэр түүж, бэлтгэдэг зүйл байхгүй. Харин малын бэлчир, гол усны ойролцоо, тал хээрт хаясан бугын эврийг түүж, амьдрал ахуйдаа нэмэр болгодог. Бугын эвэр авна гэсэн ченжүүд хөдөөгүүр явж худалдаж авдаг. Тэдгээр хүмүүст олсон эврээ зарж борлуулдаг. Гэтэл сайдын тушаал гарсан гээд ченжүүд хямд үнээр авч байна. Ер нь бугын эвэр хууль бус наймаа гэдэг зүйл рүү орчихлоо. Мэдээж малчид замд таарсан эврийг авахгүй нүд аниад өнгөрнө гэж байхгүй шүү дээ. Тиймээс албан тушаалтнууд тушаал шийдвэрээ гаргахдаа энэ бүхнийг бодолцож байгаасай гэж хүсэж байна” гэдгийг хэлж байлаа.

Тал хээрт унасан бугийн эвэр. 2022.04.03