“ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ нь Оросын эдийн засгийг Зөвлөлтийн үе рүү буцаан түлхэж байна” гэв 

“ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ нь Оросын эдийн засгийг Зөвлөлтийн үе рүү буцаан түлхэж байна” гэв 

Британийн гадаад хэргийн нарийн бичгийн дарга Лиз Трасс Оросын эсрэг хориг арга хэмжээ нь Оросын эдийн засгийг “Зөвлөлтийн үе рүү” буцаан түлхэж байна хэмээн мэдэгдлээ. 

Тодруулбал, Путины дайны арга хэмжээний 60  гаруй хувь царцсан гэж үзэж байгаа боловч илүү их арга хэмжээ авах ёстой талаар тэрбээр ярьжээ.  Мөн өнгөрсөн ням гарагт Киевийн ойролцоох Буча хотоос Оросын цэрэг ухарсны дараа 300 орчим хүнийг бөөнөөр нь оршуулсан булш олдсон талаарх зураг, дүрс ирсэн нь Оросыг хангалттай буруутгах нөхцөл гэж үзэж байгаа тул

Энэ долоо хоногт болох Их долоо болон НАТО-гийн уулзалтын өмнө Их Долоог Оросын эсрэг хориг арга хэмжээгээ улам сайжруулахыг уриалсан бөгөөд дайныг зогсоох цорын ганц арга зам бол ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Украинд ялагдах явдал гэдгийг онцлон тэмдэглэв. 

Иймд энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэлдээ, Оросын армийн үйлдсэн хамгийн аймшигт харгис хэргийг хараахан илрүүлээгүй гэж үзэж байгаа ч Украины хувьд Орос энгийн иргэдийг хөнөөсөн гэх мэдээллийг эрс няцааж байна гэжээ. 

Харин энэ талаар Британийн Ерөнхий сайд Борис Жонсон олон нийтийн сүлжээгээр Оросын ард түмэнд хандсан бичлэгтээ, “Оросын цэргүүд энгийн иргэдийг хомроглон устгаж, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн зэрэг харгислал үйлдэж байна. Үүнийг буруутгаж байна” гэжээ. Харин тус бичлэгийн төгсгөлд Оросоор тэрбээр, “Танай Ерөнхийлөгчийг дайны гэмт хэрэг хийсэн гэж буруутгаж байна. Гэхдээ энэ дайныг та бүгдийн нэр дор хийж байгаад итгэж чадахгүй нь” гэжээ. 

Эх сурвалж: BBC