Европын холбооны удирдлагууд Киевт айлчилж, В.Зеленскийтэй уулзана

Европын холбооны удирдлагууд Киевт айлчилж, В.Зеленскийтэй уулзана

Европын комиссын  дарга Урсула фон дер Ляйен, Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель нар энэ долоо хоногт Киевт айлчлах гэж байгаа тухай албаныхан мэдээллээ. 

Энэ талаар Европын Комиссын албан ёсны төлөөлөгч Эрик Мамер өөрийн твиттер хуудастаа "Урсула фон дер Ляйен болон дээд төлөөлөгч Боррель нар Варшавт бямба гарагт болох хандивлагч орнуудын арга хэмжээний өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар энэ долоо хоногт Киевт айлчилна" гэжээ. 

Өнгөрсөн долоо хоногт Европын парламентын дарга Роберт Местола Киевт айлчилсан юм.Европын Холбоо болон Канад улс Польшийн нийслэл Варшав хотноо Киевт тусламж үзүүлэх хандивлагч орнуудын олон улсын бага хурлыг дөрөвдүгээр сарын 9-нд зохион байгуулахаар товложээ.