Япон Улс өөрийн ЗГ-ын онгоцоор Украины 20 дүрвэгчийг эх орондоо авч ирж, амьдрах бүх зардлыг даахаар болжээ

Япон Улс өөрийн ЗГ-ын онгоцоор Украины 20 дүрвэгчийг эх орондоо авч ирж, амьдрах бүх зардлыг даахаар болжээ

Өчигдөр /2022.04.05/ Япон Улс өөрсдийн Засгийн газрын онгоцоороо Украины дүрвэгчдийг эх орондоо авч иржээ.

Тодруулбал, тус улсын Гадаад Хэргийн сайд Хаяаши Ёшимаса Польш улсад хийсэн айлчлалынхаа дараа Засгийн газрын онгоцоор Польшид байгаа Украин иргэдийг эх орондоо авчирсан байна. Энэ талаар Японы хэвлэлд “Олон дүрвэгч хүлээн авдаггүй Япон улсын хувьд ховорхон алхам боллоо. Дүрвэгсдийг тээвэрлэх арга хэмжээ нь Украины бусад долоон улстай харьцуулахад газар зүйн хувьд алслагдсан хэдий ч тус улсыг дэмжихэд бэлэн байгаагаа харуулах Япон улсын дипломат хүчин чармайлтын нэг хэсэг юм” гэжээ.

Энэ талаар Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацүно хэвлэлийн бага хурал дээр “Бид нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг ирсний дараа төрөл бүрийн дэмжлэг үзүүлнэ” гэж мэдэгдсэн бөгөөд тэдний оршин суух байр, хоол, эмчилгээний зардал зэрэг зардлыг төр хариуцна гэсэн байна.

Мөн өнгөрсөн сард дайнаас дүрвэсэн хүмүүсийг хүлээж авах төлөвлөгөөгөө албан ёсоор зарласны дараа одоогийн байдлаар тус улс 404 Украин иргэнийг эх орондоо авч иржээ.

Эх сурвалж: Japantimes




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө