ОХУ-ын “найрамдалт харилцаатай” орноор нэрлэсэн Энэтхэг Буча хотод мөрдөн байцаалт явуулахыг дэмжлээ

ОХУ-ын “найрамдалт харилцаатай” орноор нэрлэсэн Энэтхэг Буча хотод мөрдөн байцаалт явуулахыг дэмжлээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан өчигдөр/2022.04.05/ болсон. Энэ үеэр Энэтхэг улс Украины Буча хотод энгийн иргэдийг хөнөөсөн явдлыг буруушааж, түгшүүр төрүүлсэн мэдээллүүдэд бие даан мөрдөн байцаалт явуулах уриалгыг дэмжиж буйгаа мэдэгджээ.

Энэтхэг улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн хуралдааны үеэр Оросын үйлдлийг буруушаасан тогтоолын санал хураалтад өнөөг хүртэл түдгэлзсэн байр суурийг илэрхийлж байсан. Мөн хэдхэн хоногийн өмнө ОХУ тус улсыг “найрамдалт харилцаатай” 52 орны нэгээр нэрлээд байв. Гэвч ОХУ-ын армийн үйлдсэн гэх энгийн иргэдийг олноор нь хөнөөсөн хэргийг шалгахыг уриалсан нь олон улсын анхаарлыг татаад байна.

Сануулахад, өнгөрсөн амралтын өдрүүдэд Киевээс холгүй орших Буча хотоос 400 гаруй энгийн иргэний цогцсыг олсон талаар Украины эрх баригчид мэдээлсэн юм.

Эх сурвалж: ВВС