Чех улс Зөвлөлтийн үеийн танк, байлдааны машинуудыг Украинд нийлүүлнэ

Чех улс Зөвлөлтийн үеийн танк, байлдааны машинуудыг Украинд нийлүүлнэ

ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд зэвсэг шууд нийлүүлсэн Европын холбооны анхны орон Чех болж байна. Тодруулбал, Чехийн Засгийн газар Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн Т-72 танк, BVP-1 явган цэргийн байлдааны машин зэргээс тус бүр нь таван ширхгийг Украинд нийлүүлэхээр болжээ.

Тус улсын Батлан хамгаалахын сайд Яна Черночова “Бид Украинд чадах чинээгээрээ тусалж байна. Цаашид ч хөнгөн, хүнд цэргийн техникээр тусалсаар байх болно” гэжээ.

Энэ долоо хоногийн эхээр Германы засгийн газар Чехийн зэвсгийн наймаачид Зүүн Германы хуучин цэрэг тээвэрлэгч онгоцыг Украин руу экспортолж байгаа талаар мэдээлж, шүүмжилсэн юм.

Эх сурвалж: Aljazeera