Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх Засгийн газрын шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл хуучин Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийг Үлэг гүрвэлийн музейд байрлуулж, үзмэрүүдийг нэгтгээд байна.
Ингэснээр хоёр музейн үзмэр жижиг барилгад багтахгүй нөхцөл байдал үүсч, хуучин үлэг гүрвэлийн музейн үзмэрүүд агуулахад хадгалагдаж эхэлсэн байна.
Үлэг гүрвэлийн музей нь улсын төсвөөс хамгийн бага мөнгө авч, их орлого оруулдаг. Гэтэл тус музейг хаах гэж буй нь олны шүүмжлэлийг дагуулж буй. Тус музейг хаах Засгийн газрын шийдвэр гарсны дараа Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилгуудыг нурааж шинээр барих шийдвэр мөн гарсан.
Уг шийдвэрийг мөн олон нийт эсэргүүцэж түүхэн дурсгалт барилгуудыг нураах биш сэргээн засах нь зөв гэдэг байр, суурийг илэрхийлсээр байна.
Эдгээр нөхцөл байдалтай холбоотойгоор Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл нэгэн баримтыг дэлгэжээ.
Ц.Оюунгэрэл нь Үлэг гүрвэлийн музейг анх байгуулахдаа барилга болон газрын асуудлыг нь шийдвэрлэхийн тулд МАН-тай шүүхдэлцэж байсан.
Тухайн үед Ленинийн музейн барилга, газрын хамтаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбооны мэдэлд орсон байсан билээ. Ингээд олон жил шүүхдэлцсэний үр дүнд тус барилгыг газрын хамтаар авч Үлэг гүрвэлийн музей болгосон байдаг юм.
Энэ талаар Ц.Оюунгэрэл “У.Хүрэлсүхийн байгуулж тэргүүлж байсан Зүүний Хүчний Холбоо музейн газрыг яаж авч байсныг Лениний музейн жишээгээр үзүүлье. МАН дунд нь бас байгаа. Сайд байхдаа тэмцэж, тэмцэж барилгаа, барилга доорх газраа л авч байлаа. Бусад нь У.Хүрэлсүхийн мэдэлд хэвээрээ л байгаа шүү. Түүхэн дурсгалт барилгын жагсаалтанд орсон Сүхбаатарын ажиллаж байсан жижиг дүнзэн байшин Лениний музейн ардхан талд байв. Тэрийг нураасан. У.Хүрэлсүхийнхэн тэр хавийн музейн бүх газрыг Зүүний хүчний холбооны нэр дээр болгосон байдаг юм. Одоо ханахгүй бүх дурсгалт байшинд шунаж дээ
Лениний музейг төрд авахад гарч байсан асуудал бол 1. Музейн барилгыг МАН 1 сая доллараар барьцаанд тавьсан байсан. 2. Музейн барилгын доорх газрыг Зүүний хүчний холбоо авсан байсан. 3. Музейн хашааны газрыг одоо болтол Зүүний хүчний Холбоо авсан хэвээр байгаа. Эхний хоёр асуудал төрийн талд шийдэгдсэн. Түүх соёлын байшин хэврэгшлээ, доторх үзмэрээ татаж авч байшинг янзалж босгуулья гэж шийдэж болно л доо. Ганцхан түүхэн барилгыг нураагаад газрыг нь авчихсан, музейн барилгыг зах болгож байсан, хашааны газрыг нь хээвнэг авчихсан байгаа Зүүний хүчний холбооныхонд л итгэж болохгүй байна”гэжээ.
Хүрэлсүхийн байгуулж тэргүүлж байсан Зүүний Хүчний Холбоо музейн газрыг яаж авч байсныг Лениний музейн жишээгээр үзүүлье. МАН дунд нь бас байгаа. Сайд байхдаа тэмцэж2 барилгаа, барилга доорх газраа л авч байлаа. Бусад нь Хүүкийн мэдэлд хэвээрээ л байгаа шүү олон түмээн. pic.twitter.com/8UzhwEdiHJ
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) September 30, 2019