Мариуполь хотод Оросын агаарын цохилт, ширүүн тулаан үргэлжилсээр байна гэж тагнуулын мэдээнд дурджээ

Мариуполь хотод Оросын агаарын цохилт, ширүүн тулаан үргэлжилсээр байна гэж тагнуулын мэдээнд дурджээ

Украины бүслэлтэд байгаа Мариуполь хотод Оросын агаарын цохилт, ширүүн тулаан үргэлжилсээр байна гэж Их Британийн Батлан ​​хамгаалах яамнаас өнөөдөр /2022.04.06/ гаргасан тагнуулын мэдээлжээ.

Тус мэдээлэлд, “Мариуполь хотод үлдсэн 160 мянган оршин суугчдын ихэнх нь гэрэл, холбоо, эм тариа, дулаан, усгүй байна. Оросын хүчин хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд саад болж магадгүй” гэжээ. Харин Украины эрх баригчид “Оросын арми хүмүүнлэгийн тусламжийг хааж, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх коридор гаргах амлалтаасаа татгалзаж байна” гэж буруутгаж байгаа юм. 

Эх сурвалж: CNN

Өчигдөр /2022.04.06/ Украины Мариуполь хотын эвдэрсэн супермаркетийн гадна зөөврийн ТҮЦ-ээс хоол хүнс худалдаж авахаар хүмүүс дараалалд зогсчээ. /Pavel Klimov/Reuters/