ШУУРХАЙ: Богд уулын Залаатын аманд гарсан түймрийн тархалтыг зогсоосон ба бүрэн унтраахаар ажиллаж байна

ШУУРХАЙ: Богд уулын Залаатын аманд гарсан түймрийн тархалтыг зогсоосон ба бүрэн унтраахаар ажиллаж байна

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богд уулын Залаатын аманд шар өвс шатаж байна гэх дуудлага өнөөдөр /2022.03.06/ 15:43 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.

Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 35, 63-р ангиудын бэлтгэл ээлжийн 35 алба хаагч 7 автомашинтайгаар түймрийн тархалтыг 16:40 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна хэмээн Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Хаврын улиралд хуурайшилт их байгаагаас ой хээрийн түймэр гарах нь ихэссэн. Өнгөрсөн гуравдугаар сард мөн Богд уулын аманд түймэр гарсан. Уг гал түймэр тамхиа  унтраалгүй хаяснаас гарсан байж болзошгүйг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Иргэд агаар салхинд гарахдаа анхаарал болгоомжтой байж ил гал гаргахгүй байх татсан тамхи, асаасан галаа бүрэн гүйцэд унтрааж байх, хогоо ил задгай хаяхгүй байхыг анхааруулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт 2022 онд ирсэн аюулт үзэгдэл, ослын дуудлагын 609 буюу 94.7 хувийг объектын гал түймэр, нэг буюу 0.2 хувийг ой, хээрийн түймэр, 33 буюу 5.1 хувийг ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага эзэлжээ.