Оросын арми хүмүүнлэгийн тусламжийн цэг рүү их буугаар цохилт өгч, хоёр энгийн иргэн нас барсан гэв

Оросын арми хүмүүнлэгийн тусламжийн цэг рүү их буугаар цохилт өгч, хоёр энгийн иргэн нас барсан гэв

Оросын зэвсэгт хүчин Украины Вухледар хотод хүмүүнлэгийн тусламж түгээх цэг рүү их буугаар цохилт өгсний улмаас хоёр энгийн иргэн амиа алдаж, таван хүн шархадсан талаар Донецк мужийн амбан захирагч Павло Кириленко мэдээлжээ. Мөн тэрбээр цахим хуудастаа халдлага үйлдсэн гэх зургуудыг нийтэлсэн байна. Зурагт хоёр эмэгтэй газар унасан байдалтай, нэг иргэн хөлөндөө хүнд шархадсан байгааг харуулжээ.

Эх сурвалж: Aljazeera