ОХУ Киев болон Черниговын бүс нутгаас цэргүүдээ бүрэн татаж дууссан гэж АНУ мэдэгдлээ

ОХУ Киев болон Черниговын бүс нутгаас цэргүүдээ бүрэн татаж дууссан гэж АНУ мэдэгдлээ

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас ОХУ Украины Киев болон Черниговын бүс нутгаас цэргээ гаргаж дууссан талаар мэдэгдлээ. Тодруулбал, ОХУ Беларусь болон өөрийн бүс нутагтаа цэргийн хүчээ нэгтгэхийн тулд Киев, Черниговоос алба хаагчдаа татаж дууссан байна.   

Нэрээ нууцлахыг хүссэн Пентагоны өндөр албан тушаалтан Оросын цэргүүд Киев рүү дахин буцаж ирж магадгүй байна гэжээ. “Ассошиэйтед Пресс” агентлаг Оросууд ойролцоогоор 24 мянга гаруй цэргээ буцаан татсан гэж мэдээлсэн байна.

Украин руу илгээсэн Оросын 130 батальоны 80 гаруй нь одоог хүртэл тус улсад байгаа гэж албаны хүн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC