АНУ В.Путины хоёр охин болон С.Лавров, Д.Медведев нарт хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ

АНУ В.Путины хоёр охин болон С.Лавров, Д.Медведев нарт хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ

АНУ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины гэр бүлийн гишүүд, төрийн зарим өндөр албан тушаалтны эсрэг шинэ хориг арга хэмжээ авч буйгаа зарлалаа. Тус улсын Сангийн яамны мэдээлснээр

  • Ерөнхийлөгч В.Путины насанд хүрсэн хоёр охин
  • ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын эхнэр, охин
  • Ерөнхий сайд Михаил Мишустин,
  • Оросын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга, Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев болон Аюулгүйн Зөвлөлийн зарим гишүүн
  • Москва хотын захирагч Сергей Собянин,
  • Сангийн сайд Антон Силуанов,
  • Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Антон Вайно нар хоригт багтсан байна.

Сангийн яамны мэдэгдэлд “Путины их хэмжээний хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийнх нь нэр дээр нуугдаж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Тиймээс түүний насанд хүрсэн хоёр охиныг хоригт оруулсан” гэжээ. Одоогоор хоригийн хүрээнд тэдний эсрэг ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна.

В.Путин Катерина Владимировна Тихонова, Мария Владимировна Воронцова хэмээх насанд хүрсэн хоёр охинтой. Катерина Владимировна Тихонова нь Оросын засгийн газар, батлах хамгаалахын салбарт тусалдаг технологийн компанитай бол Воронцова нь төрийн санхүүжилттэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар Кремлээс олон тэрбум доллар авч байсан. Мөн тус хөтөлбөрүүдэд нь Путин биечлын хяналт тавьдаг гэж АНУ-ын эрх баригчид мэдэгджээ.

Цагаан ордноос зарласан АНУ-ын хориг арга хэмжээнд:

  • Орос улсад шинээр хөрөнгө оруулахыг хориглох
  • Оросын хамгийн том хувийн банк “Альфа” банк болон томоохон санхүүгийн байгууллага болох “Сбербанкан”-д санхүүгийн хатуу хориг тавих
  • Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдэд хориг арга хэмжээ авах зэрэг багтаж байна.

Эх сурвалж: CBS




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө