"В.Путин Украиныг бүхэлд нь хянахыг хүсч байгаа тул дайн олон жил үргэлжилж магадгүй" гэж НАТО анхааруулжээ

"В.Путин Украиныг бүхэлд нь хянахыг хүсч байгаа тул дайн олон жил үргэлжилж магадгүй" гэж НАТО анхааруулжээ

НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар өчигдөр /2022.04.07/ Брюссель хотноо хуралдаж, Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ болон Украиныг дэмжих арга замын талаар ярилцсан байна.

Энэ үеэр НАТО-гийн тэргүүн Й.Столтенберг, “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Украиныг бүхэлд нь хянахыг" хүсч байгаа тул дайн олон жил үргэлжилж магадгүй” гэж анхааруулжээ. Мөн тэрээр, “ойрын хэдэн долоо хоногт Украины зүүн хэсгийн Донбасст дахин довтолгоо эхлүүлэх зорилгоор Оросын зэвсэгт хүчнийг түлш, хүнс болон бусад зүйлээр хангаж байна” гэжээ.

Харин АНУ-ын албан хүн, “В.Путины урт хугацааны зорилго юу болох нь тодорхойгүй хэвээр байна. Саяхан стратеги өөрчлөгдөж, Орос-Украины энхийн хэлэлцээний хэд хэдэн үе шатыг үл харгалзан В.Путин Украины зүүн хэсэгт тавьсан зорилгоо биелүүлэищхийн тулд Киевийн бүс нутгийг дахин довтлохоор оролдох магадлалд бэлтгэж байна” гэжээ. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө