Украины арми Оросуудаас дахин нэг хотоо эргүүлж авч чадсан гэж мэдэгдлээ

Украины арми Оросуудаас дахин нэг хотоо эргүүлж авч чадсан гэж мэдэгдлээ

Украины Зэвсэгт хүчин Оросын армийн үйл ажиллагааны талаарх тагнуулын шинэчилсэн мэдээллийг танилцуулжээ. Тагнуулын мэдээнд: 

  • Оросын арми Донецк, Луганск руу довтлохоор дахин бүлэглэж, тагнуулын ажиллагаа явуулж эхэлсэн.
  • Оросын цэргүүд Донецк муж дахь Украины цэргийн хүчний хамгаалалтыг сэтлэхээр төлөвлөж байна. Тэд мөн Мариуполь хотыг бүрэн хяналтад авахыг оролдож байна.
  • Украины зүүн хойд хэсэгт орших Харьков хот руу их буугаар цохилт өгсөн хэвээр байна.
  • Оросын тал цэргийн ачааг богино хугацаанд зөөвөрлөхийн тулд төмөр замын шугамыг ашиглаж байгаа. Оросын Белгород хотын Валюйки өртөөнөөс Украины зүүн хойд хэсэгт орших Купянскийн төмөр замын өртөөнд зэвсэг болон бусад техник хэрэгсэл ирсэн.
  • Украины арми өмнөд хэсэгт орших Херсон хотын ойролцоох Осокоривка хотыг Оросын цэргүүдээс эргүүлэн авсан талаар дурдсан байна. 

Эх сурвалж: ВВС




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө