Оросын цэргүүд Чернобылийн ойролцоо их хэмжээний цацраг идэвхт бодист өртсөн байж болзошгүй гэв

Оросын цэргүүд Чернобылийн ойролцоо их хэмжээний цацраг идэвхт бодист өртсөн байж болзошгүй гэв

Чернобылийн атомын цахилгаан станцын ойролцоо Оросын цэргүүд олон тооны шуудуу, нүх ухсан бичлэгийг Украины эрх баригчид нийтэлжээ.

Украины төрийн өмчит “Энергоатом” компани “Telegram” дээр  нийтэлсэн бичлэгт Улаан ой гэгддэг газар нутагт Оросын цэргийн бэхлэлтүүдийн хоосон нүх, шуудууг харуулсан байна. “Энергоатом” компани “Оросын цэргүүд Улаан ойд чухам юу хийж байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд нүх, шуудуу ухах үедээ их хэмжээний цацрагт өртсөн байж болзошгүй” гэж мэдээлжээ. Тодруулбал, тусгай хамгаалалтын хувцас өмсөөгүй цэргүүд цацраг идэвх тоосоор амьсгалсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.  

Зурагт Чернобылийн АЦС-ын ойролцоох цацраг идэвхт бодис ихтэй бүсэд Оросын цэргийн орхигдсон байрлалуудыг харуулжээ. CNN

Түрэмгийлэл эхэлсэн эхний долоо хоногт Чернобыль Оросын цэргүүдийн гарт орсон. Харин өнгөрсөн долоон хоногийн Пүрэв гарагт Оросын цэргүүд тус бүс нутгийг орхиж буйгаа мэдэгдэн, хяналтыг Украины бие бүрэлдэхүүнд шилжүүлсэн юм. Одоо тус үйлдвэр Украины эрх баригчдын мэдэлд буцаж оржээ.

Эх сурвалж: CNN