Австри улс Оросын дөрвөн дипломатчийг хөөжээ

Австри улс Оросын дөрвөн дипломатчийг хөөжээ

Австри улс Оросын дөрвөн дипломатчийг "personae non gratae" хэмээн зарлаж хөөсөн гэж Австрийн Гадаад хэргийн яам өнөөдөр /2022.04.07/ мэдэгдлээ. 

Тус улсын тал Оросын дөрвөн дипломатчийг хамгийн багадаа дөрөвдүгээр сарын 12 /2022.04.07/-ны дотор эх орноосоо гарах ёстой гэж мэдэгдэлдээ дурдсан байна. Дипломатуудын гурав нь Вена дахь ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан, нэг нь Зальцбург дахь Оросын консулын газрын ажилтан байсан гэж тус яам мэдэгдэлдээ дурджээ. 

Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт Испани, Итали, Франц, Герман, Швед зэрэг Европын хэд хэдэн улс орон Оросын дипломатчдыг эх орноосоо хөөсөн юм. Харин энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков саяхан /2022.04.05/ мэдээлэл хийхдээ, Оросын дипломатчдыг хөөсөн явдалд “хариу арга хэмжээ авах нь гарцаагүй" гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө