Украиныг чиглэн явж байгаа Чехийн Жихлава хотын нэгэн өртөө дээр галт тэргэнд ачигдсан цэргийн техникийн цувааны зургийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн байна. Тодруулбал саяхан /2022.04.05 / тус улсын Батлан хамгаалахын сайд Я.Черночова, “Чех улс Украин руу цэргийн чухал техник илгээж байна” гэж мэдэгдсэн билээ. Сонирхуулахад, Варшавын гэрээнд нэгдэж, ЗХУ-тай холбоотон байсан Чех улс 1999 онд НАТО-д нэгдсэн юм. Харин дээрх танкууд нь Зөвлөлтийн үед Орост үйлдвэрлэгдсэн ажээ.
Эх сурвалж: BBC