Бүлэг иргэд хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор машинтай дайрчээ

Бүлэг иргэд хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор машинтай дайрчээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 22 /2022.03.22/-ны шөнө болон дөрөвдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө нийт 60 орчим тээврийн хэрэгсэлтэй иргэд хууль бус гар аргаар ашигт малтмал олборлох зорилгоор “Цагаан ханцуй” гэх газар руу дайрч нэвтрэх оролдлого хийжээ.

Тодруулбал,  Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан ханцуй” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор иргэд цугларч нөхцөл байдал хүндэрсэн. Дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, байгаль орчинд учирсан хохирлыг арилгах зорилгоор цагдаагийн байгууллагаас тус аймаг дахь цагдаагийн газар, орон нутгийн захиргааны алба хаагч нар хамтран түр хяналтын цэг байгуулагдсан.

Иймд, иргэдийн хөдөлгөөнийг таслан зогсоож, сумын Засаг даргын захирамжаар иргэдийг тараах, хамгаалалтын цэг /пост/ байгуулах ажлын хэсэг байгуулсан байна.  Экологийн цагдаагийн албанаас нөхцөл байдалд байнгын хяналт тавьж, мэдээлэл солилцон, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа аж.