Улаанбаатарт 17 градус хүртэл дулаарч, оройдоо сэрүүснэ

Улаанбаатарт 17 градус хүртэл дулаарч, оройдоо сэрүүснэ

Өнөөдөр /2022.04.09/  Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсэг, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр,зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. 

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг.  Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр,  говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр 5-10 градус, говь, талын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна. Улаанбаатар хотод үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 15-17 градус хүртэл дулаарч, оройдоо сэрүүснэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.