ВИДЕО: Гэр хороололд гал гарсны улмаас 10 гаруй айл шатсан гэв

ВИДЕО: Гэр хороололд гал гарсны улмаас 10 гаруй айл шатсан гэв

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  Зүүн салаанд шар өвс шатааснаас гал алдаж, салхинд туугдаж 10 гаруй айл өнөөдөр /2022.04.09/ шатсан гэх мэдээллийг нэгэн иргэн нийтэлжээ. Тус галын голомтод гал унтраах автомашин хүрч чадахгүй байгаа дүр зураг дүрс бичлэгт үлджээ. Харин энэ талаар нийслэлийн Онцгой байдлын албанаас ямар нэг мэдээллийг хийгээгүй байна. Иймд иргэд та бүхэн хуурайшилттай энэ цагт болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.