Улаанбаатарт 4 градус дулаан байна

Улаанбаатарт 4 градус дулаан байна

Өнөөдөр\2022.04.10\өдөр Завханы зүүн, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд хэсэг, Булганы нутаг, Төв аймгийн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өмнөговь, Дундговийн нутаг Өвөрхангайн, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар үүлшинэ, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр,  Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 21-26 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 16-21 градус, Нууруудын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна. Улаанбаатарт Үүлшинэ. Өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна, өдөртөө 2-4 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.