Дорнодод орон сууцны айлуудаас усны дээж авч, шинжилгээ хийж эхэлжээ

Дорнодод орон сууцны айлуудаас усны дээж авч, шинжилгээ хийж эхэлжээ

Дорнод аймагт байрны айлуудын уснаас дээж авч, шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Тус аймгийн Засаг даргын 2022 оны А/85 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2022 оны дөрөвдүгээр сарын 08-17-ны өдрүүдэд Чойбалсан хотын цэвэр ус, дулааны шугам сүлжээний ашиглалтын нөхцөл байдалд дүгнэлт гаргаж, арга хэмжээ авах зорилгоор орон сууцны уснаас дээж авч шинжилгээ хийж эхэлжээ. Шинжилгээний үр дүнгээр шугам солих ажлын эрэмбэ дарааллыг тогтоож, угаалга, засвар, шинэчлэл хийх шугамын ажлын хуваарийг гаргах аж.