Улаанбаатар хотын ойролцоо “гээж оршуулсан” шарилтай таарсан иргэн “цогцос байна” гэх дуудлага мэдээллийг хуулийн байгууллагад өгч. Улмаар алба хаагчид хууль журмын дагуу хэргийн газрын үзлэг хийж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлсэн тохиолдолд ч гарсан гэдэг. Энэ нэг талаар оршуулгын уламжлалт зан үйл ч, нөгөө талаар Улаанбаатар хотод оршуулгын зардал өндөр, бурхан болоочийн оршуулгын тэтгэмж гэж улсаас өгдөг мөнгө хэт бага байгаа нь ч нөлөөлж байж болзошгүй.
ВИДЕО:
Улаанбаатар хотод оршуулгын үйлчилгээ үзүүлдэг компаниудын тариф 1-70 сая төгрөгийн хооронд байна. Харин улсаас бурхан болоочид тэтгэмж гэж Нийгмийн даатгалын сангаас 1 сая төгрөг олгодог. Ингэхдээ заавал гурван жил тасралтгүй нийгмийн даатгал төлсөн байх шаардлагыг тавьдаг байна. Товчхондоо, гурван жил Нийгмийн даатгал төлөөгүй хүний хойчийн буянд улсаас нэг ч төгрөг зарцуулахгүй гэсэн үг.
Орчин үетэйгээ нийцүүлж бурхан бологчийн оршуулах үйл ажиллагааг явуулах нь зүйн хэрэг ч, үнэ тариф нь иргэдийн амьдаржиргааны түвшин, нийгмийн хэм хэмжээнд тохирсон байх нь зүйн хэрэг.
Мөн нөгөө талаар Монгол Улсад бүх насаараа тасралтгүй нийгмийн даатгал төлсөн хүнийг энэ хорвоогоос буцахад нь улсаас ердөө ганцхан сая төгрөг өгдөг. Харин 3 жил нийгмийн даатгал төлөөгүй бол түүний хойдын буянд нэг ч төгрөгийг улсаас гаргадаггүй нь дэндүү гунигтай. Тэгвэл нийслэл хотод өөд бологчдоо оршуулах өртөг бодит зардлаасаа хэт өндөр байгаагаас л ажил явдал тохиолдсон гэр бүлүүдийн зарим нь “буяны үйлчилгээ”-г сонгохгүй байх шалтгаан болж байна.