Сэлэнгэ, Хустайн даваа чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Сэлэнгэ, Хустайн даваа чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Нойтон цас их хэмжээгээр авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч байна.

Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Хустайн давааны орчмын авто замын нөхцөл байдал хүндэрч тээврийн хэрэгслүүд цасанд сууж том оврын ачаа тээврийн хэрэгслүүд зам тагласан байна.

Үүнээс үүдэн тээвэрлэлтийн хэвийн нөхцөл алдагдаад байгаа тул онцын шаардлагагүй тохиолдолд тухайн чиглэлд зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

Орон нутгийн замд гарч буй иргэд тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар ханган хөдөлгөөний хурдыг замын нөхцөл байдалд тохируулан сонгох, жолооч зорчигчид аюулгүйн бүсийг тогтмол зүүх, шөнийн цагт гэрэл шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч зорчихыг анхаарууллаа.