Улаанбаатарт 6 градус дулаан байна

Улаанбаатарт 6 градус дулаан байна

Өнөөдөр /2022.04.14/ Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүл багасна. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 4-6 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.