Сайнцагаан сумын Засаг дарга өөрийн хөрөнгөөр, зэрлэг амьтад өвс, тэжээл тавьж өгчээ

Сайнцагаан сумын Засаг дарга өөрийн хөрөнгөөр, зэрлэг амьтад өвс, тэжээл тавьж өгчээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Далай багийн Засаг дарга болон байгаль хамгаалагчид аймгийн тусгай хамгаалалттай “Хаалган хад” гэх газар хоёр байршилд зэрлэг амьтадад зориулан 10 боодол өвс, 50 кг хужир тавьж, био техникийн арга хэмжээ авсан байна.

Тус аймаг зэрлэг амьтдаа хооллох услах зэрэг ажилд Засаг дарга болон, байгаль хамгаалагч нар өөрсдийн мөнгөө зарцуулах нь элбэг байдаг бөгөөд дээрх үйл ажиллагааг явуулах зардлыг Сайнцагаан сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан аж. 

ФОТО: