Улаанбаатарт 12 градус дулаан байна

Улаанбаатарт 12 градус дулаан байна

Өнөөдөр  Говь-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, хаагдах нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна. 

Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. Улаанбаатарт Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.