Улаанбаатарт 14 градус дулаан байна

Улаанбаатарт 14 градус дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарах тул болзошгүй түймэр болон шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Өнөөдөр /2022.04.17/ Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав  газраар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.