Улаанбаатарт 19 градус дулаан байна

Улаанбаатарт 19 градус дулаан байна

Өнөөдөр /2022.04.18/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газраар 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай, өдөртөө 17-19 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.