Улаанбаатарт 21 градус дулаан байна

Улаанбаатарт 21 градус дулаан байна

Өнөөдөр\2022.04.19\ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө 19-21 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.