Дорнод аймагт гарсан хээрийн түймэр БНХАУ-ын нутаг руу тархжээ

Дорнод аймагт гарсан хээрийн түймэр БНХАУ-ын нутаг руу тархжээ

Өчигдөр /2022.04.18/ 16:16 цагт Онцгой байдлын байгууллагад Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага иржээ.

Тус дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд уг түймэр Монгол Улсын хилийн 1180 дугаар тэмдэгтийн чиглэлээр БНХАУ-ын нутаг руу тархсан байна.