Далан давхарт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Далан давхарт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Далан давхарын оршуулгын газрын хашаан дотор шар өвс шатаж байна гэсэн дуудлага 14:05 цагт ирсний дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 10 алба хаагч 2 автомашинтай унтраахаар ажиллаж байна. Хуурайшилтын зэрэг өндөр, салхины хурд ихтэй байгаагаас гал түймэр унтраах ажиллагаанд хүндрэл үүсч байгаа тул иргэдийг зуслангийн бүсэд ил гал гаргахгүй, шар өвс шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.




Өнөөдөр хулгана өдөр

45 минутын өмнө