Нийслэлийг хөндлөн хуваасан газар хөдлөлтийн шинэ хагалбар илрүүлжээ

Нийслэлийг хөндлөн хуваасан газар хөдлөлтийн шинэ хагалбар илрүүлжээ

Өчигдөр /2022.04.19/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтээ Улаанбаатар хотын удирдлагууд Топ-100 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй МҮХАҮТ-д уулзсан билээ. Тэгвэл энэ үеэр Нийслэлийн онцгой байдлын газраас нийслэлийн бүсэд болсон газар хөдлөлтэй холбоотой мэдээлэл өгчээ. Үүнд, Баянхошуунаас АСЕМ вилла хүртэлх үргэлжилсэн, нийслэлийг хөндлөн хуваасан, газар хөдлөлтийн шинэ хагалбар илрүүлсэн талаар тайлагнасан байна.