Завхан аймгийн Ширээгийн голын мөс цөмөрч дээр нь явж байсан иргэн усанд осолджээ. Тодруулбал, Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн ‘’Хөшөөтийн-Ам’’ гэдэг газар иргэн П /41 настай, эрэгтэй/ мөсөн дээгүүр явж байгаад Ширээгийн голд мөс цөмөрч усанд унасан тухай дуудлага өчигдөр/2022.04.20/ 06:07 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 75 км замыг туулан очиж иргэн П-г “Ширээ”-гийн голд мөс цөмөрч усанд живсэн байсныг анх осолдсон газраас урагш 300 метрийн зайтай газраас олж, цогцсыг гаргажээ. Тус голын өргөн 9 м, усны гүн-150-170 см, мөсний зузаан 50-60 см, зарим газар 30-40 см аж.
Эх сурвалж: ОБЕГ