Улаанбаатарт 17 градус дулаан байна

Улаанбаатарт 17 градус дулаан байна

Өнөөдөр\2022.04.22\өдөр Говь-Алтайн нутаг, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Ховдын хойд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ, ихэнх нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх  нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр, нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна, өдөртөө 15-17 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.