Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна

Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна

СХД-ийн 24-р хороонд өнжмөл өвсний түймэр гарчээ. Дуудлага мэдээллийн дагуу СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээрт ангийн томилолт болон бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн  очиход  1 га орчим хөрсний өнжмөл шар өвс шатаж 10м хашаа, 3*2 амбаар хайрагдаж байсныг цааш дэлгэрүүлэлгүй бүрэн унтраажээ. Ингснээр 3 айл өрхийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас аврав. Хуурайшилт зэрэг өндөр байгаа тул  иргэд өнжмөл өвсөө шатаахгүй, ил задгай гал гаргахгүй байхыг анхааруулж  байна.

ФОТО: