Он гарсаар улсын хэмжээнд нийт 41 ой хээрийн түймэр бүртгэгдээд байна

Он гарсаар улсын хэмжээнд нийт 41 ой хээрийн түймэр бүртгэгдээд байна

2022 он гарсаар Монгол Улсын хэмжээнд нийт 41 ой хээрийн түймэр бүртгэгдэж, үүний улмаас 64,944 га ой, бэлчээр сүйдсэн талаар тус улсын Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Онцгой байдлын Ерөнхий газрын мэдэгдэлд дурдсанаар ой хээрийн түймэр Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Увс зэрэг 11 аймгийн 34 суманд гарсан байна. Түймрийг унтраахаар 2350 гаруй хүн оролцож байгаа аж. Тиймээс тус газраас иргэдийг өнөөдрийн хуурайшилттай нөхцөлд ил задгай гал түлэхгүй, тамхины ишээ байгальд хаяхгүй байхыг анхааруулж байна. Сонирхуулахад, Монгол Улсын хэмжээнд 2021 онд ой хээрийн нийт 65 түймэр бүртгэгджээ.

Эх сурвалж: Forbes.kz