Өмгөөлөгч Г.Баасан: Тагнуулын Ерөнхий газар "агнуурын" ерөнхий газар болж, Ч.Мөнхбаярыг яллах гэж байна

Өмгөөлөгч Г.Баасан: Тагнуулын Ерөнхий газар "агнуурын" ерөнхий газар болж, Ч.Мөнхбаярыг яллах гэж байна

“Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд ТЕГ-аас дайчлан баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн билээ. 

Улмаар ТЕГ-аас мэдээлэл хийж, иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тусгай байгууллагатай багагүй хугацаанд хамтарч, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан нь тогтоогдсон хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл Ч.Мөнхбаярын өмгөөлөгч түүнийг ямар нэг үндэслэлгүй хорьж байгаа талаар өнөөдөр /2022.04.25/ мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Г.Баасан, "Иргэн хүний эрхийн тэмцэгч Ч.Мөнхбаяр хууль бусаар хоригдоод 66 хонож байна. Энэ хүнийг төрийн нууц мэдээллийг гадаадад худалдсан, дамжуулсан гэх зүйл заалтаар яллах гэж оролдож байна. Тагнуулын ерөнхий газар агнуурын ерөнхий газар болжээ. Хүний эрхийн төлөө дуугардаг хүнийг агнаж хорьдог байгууллага болсон байна. Ч.Мөнхбаяр ийм гэмт хэрэг хийх хүн биш. Тийм учраас энэ хүнийг суллахыг хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд шаардаж байна. Мөн Ч.Мөнхбаярыг тогтмол цалингүй, орлогогүй гэдэг үндэслэлээр тагнуул гэж хардаж байгаад харамсаж байна. Анхан шатны шүүх хурал дээр гэм буруутай гэдгийг нотолж чадаагүй учраас Нийслэлийн эрүүгийн хэргийн шүүхэд маргаан үргэлжилж байгаа" гэв. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө