Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж байгаа эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Малайзын багийн эсрэг хийлээ.
Хожсон баг нь шөвгийн наймд шалгарах тоглолтод манай шигшээ баг өрсөлдөгчөө 89:81-ээр буулган авч, хэсгээсээ шалгарлаа. Тус тоглолтод МУГТ О.Хулан 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Амари Робинсон 27, Б.Ариунцэцэг 16 оноо авчээ. Ийнхүү манай эмэгтэй шигшээ баг маргааш /2026.09.23/ БНХАУ-ын шигшээ багтай шөвгийн наймд тоглохоор боллоо.