Говь-Алтай аймагт шороон шуурганы улмаас өндөр хүчдэлийн 3 шон хугарч, зургаан айлын гэр нуржээ

Говь-Алтай аймагт шороон шуурганы улмаас өндөр хүчдэлийн 3 шон хугарч, зургаан айлын гэр нуржээ

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвд хүчтэй шороон шуурга шуурч гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллийг 04.24-ний өдрийн 20:35 цагт хүлээн авсан байна.

Хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас сумын Засаг даргын Тамгын газрын 200 м2 өвсний складны дээвэр, бага, дунд хоёр сургуулийн дээвэр, гурван айлын таван ханатай гэр, нэг айлын дөрвөн ханатай гэр нурж, зургаан айлын байшин, нэг цайны газар, хоёр гарааш, нэг дэлгүүрийн дээвэр хууларчээ. Мөн сумын төвөөс баруун урд зүгт 72 км-т Бор булагийн Улсын нөөцийн цэгийн дээвэр хууларч, өндөр хүчдэлийн гурван шон хугарсан байна.  Нийт хоёр сургууль, долоон байшин, хоёр гараашийн дээвэр хууларч, дөрвөн айлын гэр нурж, гурван шон унажээ.