Амралтын өдрүүдэд авто замын хашлагыг давхар хийсэн зураг цахим орчинд тархаад байсан. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, “Хоёр давхар хашлагыг манайхаас хийгээгүй. Энэ бол улсын төсвөөр авто замын хөгжлийн газраас огт хийгдээгүй зүйл. Намьяанжүгийн гудамжинд байрлах хувийн компани өөрийнхөө барилгын урд талд зогсоол хийхдээ давхарлаж хийсэн бродюр юм. Яг одоо энэ давхар хашлагын асуудлаар холбогдох компанийн эзэдтэй уулзаж, ямар хэний зөвшөөрлөөр хйиснийг тодруулна. Шалгаж байна" гэлээ.