ВИДЕО: МИК юу хийдэг вэ

ВИДЕО: МИК юу хийдэг вэ

Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж "Иргэдэд олгож байгаа орон сууцны зээлийг арилжааны банкуудаас худалдаж авдаг Монголын ипотекийн корпорац /МИК/хүүгийн ашиг олоод байна. Энэ корпорац хүүгийн ашиг олоогүй байсан бол одоогийн олгож байгаа 6 хувийн хүүг багасгах боломжтой" гэсэн. 

Тэгвэл МИК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга өөрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулжээ. Тэрбээр "Манай компани банк, санхүүгийн салбарын олгосон ипотекийн зээлийг худалдаж авдаг. Уг зээлийг худалдаж авдаг зорилго нь орон сууц санхүүжилтийн тогтолцоон дээр иргэд ипотекийн зээлийг хүсэхэд санхүүгийн хүртээмжтэй байдлыг бий болгох зорилготой. Үндсэн үйл ажиллагаа нь зээл худалдан авах. Ингэхдээ хоёр төрлийн худалдан авалт хийдэг. 

Нэгдүгээрт, зээлийг буцаахгүй нөхцлөөр худалдаж аваад багцалж ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. 

Хоёрдугаарт, буцаах нөхцөлтэй зээлийг худалдаж аваад бэлэн мөнгийг арилжааны банкны системд олгодог. Энэ эх үүсвэрээр банкууд цаашид ипотекийн зээл олгох боломжтой" гэжээ. 

ВИДЕО: